Мариа сэтгэл заслын төв

Үргүйдлийн асуудал бие мах бодь төдийгүй сэтгэл санааг түгшээж ядраадаг бөгөөд, үүнээс үүдсэн стрессийг тайлах эмчилгээ нь амжилттай жирэмслэлтэнд үр дүн өгдөг болох нь олон удаагийн судалгаагаар хэдийнээ батлагджээ. Гэвч бодит байдал дээр үргүйдлийн олон эмнэлгүүд хосуудын сэтгэл зүйд хангалттай анхаарал тавьдаггүй билээ.

 Харин Мариа эмнэлэг анагаах ухааны эмчилгээний аргатай хослуулан сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор “Сэтгэл засах төв”ийг нээн үйл ажиллагаагаа явуулснаар хосууд үргүйдлээс үүдсэн стресс болон сэтгэл зүйн дарамтаа бүрэн тайлж чадахад туслаж

Хөгжмийн эмчилгээ

Хөгжмийн эмчилгээний өрөөнд тайвшруулах хөгжмийг сонсохоосоо өмнө тав тухтай сандал дээр өөрийн тухтай байдлаар сууж, тайван удаан амьсгалангаа классик хөгжим сонсон дэлгэцэн дээрх дүрсийг харангаа бие болон сэтгэлээ тайвшруулж бэлтгэнэ. Үүний дараа зөвлөгчийн хэлсэн зааврын дагуу өөрийгөө тайвшруулах аргаар тайван бус байдал, сэтгэлийн түгшүүрээ тайлж бие болон сэтгэлээ тайвшруулна. Эхний удаагаар бүрэн дүүрэн анхаарлаа хандуулан өөрийгөө тайвшруулна гэдэг амаргүй боловч тасралтгүй дасгал, давталтын үр дүнд “мэдрэмжээ хөгжүүлэх” болон “өөрийгөө тайвшруулах арга”ыг мэдэрч сурч чадвал төд удалгүй зүрх сэтгэл тайван амгалан байдалд хүрснийг мэдэх болно

“Энэ мөчид зөвхөн өөртөө бүх анхаарлаа хандуу лна уу”энэхүү үгийг сонсох бүртээ нулимс урсгаж, тайвшруулах хөгжим сонсвол түр ч атугай амар тайван болж, өөрийгөө хайрладаггүй байснаа ухаарсан юм. Тэгснээрээ илүү хүчтэй болсон. Үргүйдэлтэй холбоотой асуудал төдийгүй амьдралыг минь өөрчилж байна шүү дээ. . . Энэ удаагийн боломжийг ашиглаад илүү бүтээлч амьдралаар амьдрах төлөвлөгөө ч  гаргасан билээ.  Утга учиргүй снагдаж байсан амьдралыг минь гэрэлтүүлж өгсөнд үнэхээр их баярлалаа.