Fertility Information
Мариа үр шилжүүлэн суулгах төв

Мариа эмнэлэг нь үр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хямд төсөр үнээр хийхийг хичээж
байна. Солонгос улсад төдийгүй олон улсад хамгийн том үр шилжүүлэн суулгах төв болж
чадсан юм.

  • 01Үр шилжүүлэн суулгах ажиллагаа /IVF-ET/

    Анх 1978онд Англи улсын иргэн үр шилжүүлэн суулгах аргаар амжилттай жирэмсэлсэн.
    Тэрээр төрөөд аль хэдийн 25 жил өнгөрчээ. Энэ хугацаанд "Үр шилжүүлэн суулгах ажиллагаа"
    нь гялалзсан хөгжил дэвшил, амжилтыг гаргасан. Сүүлийн үед бүтэн биеийн мэдээ алдуулалт
    хийх, олон хоног эмнэлэгт хэвтэх шаардлагагүй болсон бөгөөд жирэмслэх магадлал ч 35-40%
    -тай болон нэмэгджээ.

    Манай эмнэлэг үр шилжүүлэн суулгах ажиллагааг хямд үнээр үзүүлэхээр хичээн ажиллаж
    байна. Түүнчлэн хосуудын жирэмслэх магадлалыг нэмэгдүүлэхийн тулд бололцоотой бүх
    зүйлээ дайчлан ажилласны үр дүнд 2004оны 12 сард 30.000дах удаагийн үр шилжүүлэн
    суулгах аргаар бойжсон хүүхэд амжилттай төрсөн. Жил бүр 3000-с дээш хүнд үр шилжүүлэн
    суулгах ажиллагааг хийж Солонгос улсдаа төдийгүй олон улсад хамгийн том үр шилжүүлэн
    суулгах төв болж чадсан.

  • 02 Үр шилжүүлэн суулгах ажиллагааг хэн хийлгэх вэ?

    • - Үрийн сувагтай холбоотой үргүйдэл /үрийн сувгийн
      битүүрэл, үрийн сувгийн наалдац/
    • - Эрэгтэйчүүдийн үргүйдэл
    • - Шалтгаан тодорхойгүй үргүйдэл
    • - Умайн хананы эмгэг
    • - Зохиомлоор үр тогтоох арга удаа дараа бүтэлгүйтсэн тохиолдолд
  • 03Мариа эмнэлгийн үр шилжүүлэн суулгах ажиллагааны давуу тал:

    • Мариа эмнэлэг зөвхөн үргүйдлээр мэргэшиж үргүйдлийн эмчилгээг тусгайлан дагнасан
      эмнэлэг юм. Бүх салбар эмнэлгүүдийн үзлэг эмчилгээ болон шинжилгээг бүрэн төгс гүйцэд,
      нягт нямбай хийж, үргүйдэлтэй хосуудад зориулж үйл ажиллагаагаа явуулдаг тул
      үйлчлүүлэгчид тус эмнэлгээр тав тухтай үйлчлүүлэх боломжийг сайтар бүрдүүлсэн.
    • Мариа эмнэлэг нь Солонгосын бүх хот төдийгүй орон нутагт салбараа нээснээр хөдөө орон нутагт хүрч ажиллаж байна. Одоогоор Сунпа, Суннэ, Илсан, Пёнчун, Тэжон, Тэгү, Бусан, Жэжү–д байрлах Мариа эмнэлгүүд нь Сөүлд байрлах Мариа эмнэлэгтэй яг адилхан аргаар үр шилжүүлэн суулгах ажиллагааг хийж, жирэмслэх магадлалыг өндөр байлгах боломжтой бүх аргыг судалж хайсаар байна.
    • Мариа эмнэлэгт үр шилжүүлэн суулгах ажиллагааг хийлгэх явцад цусны болон гормоны шинжилгээ хийн эмчилгээний явцыг хянах ба энэ нь өвчтөнд төвөгтэй санагдаж стресс өгч болзошгүйг анхаарах хэрэгтэй.
    • Мариа эмнэлэг улсдаа анх удаа тусгайлан үржүүлсэн үр хөврөлийг шилжүүлэн суулгах ажиллагааг амжилттай хийсэн юм.
      Урд урдныхаасаа улам боловсронгуй болгосон тусгайлан үржүүлсэн үр болон нийтээр үржүүлсэн үр хөврөлийн аргыг ашиглан Солонгос улсдаа хамгийн шилдэг үр хөврөлийг тогтоох тогтолцоог бүрдүүлж байна.
    • Мариа эмнэлэгт өндгөн эсийг ялгаруулах тариаг ашиглахгүйгээр жижиг өндгөн эсний цэврүүнээс олон тооны өндгөн эсийг гарган авч үр тогтоон шилжүүлэн суулгадаг. Энэ аргыг хэрэглэснээр жирэмслэх магадлал ихсэж байгаа бөгөөд олон улсын хэмжээнд ч энэ аргаараа дээгүүрт орж байна.

IVF (хуруу шилний хүүхэд) амжилттай жирэмслэх хувийг дээшлүүлэх боломжтой хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүллээ

Мариа эмнэлэг амжилттай жирэмслэх хувийг дээшлүүлэх хамгийн сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмжийг ашиглаж эхэллээ.

Мариа эмнэлэг үргүйдлийн эмчилгээг үр дүнтэй болгохын тулд тасралтгүй шинжилгээ судалгаа хийсээр байгаа бөгөөд үргүйдэлтэй гэр бүлд найдварыг дүүргэж өгдөг эмнэлэг болохын төлөө хичээнгүйлэн ажилласаар байна.

Баярлалаа.

Эр эсийн бүтцийг нарийн шинжлэн сонгосон эр эсийг өндгөн эсийн цитоплазм уруу тарьж оруулах арга

(IMSI: Intracytoplasmic morphologically selected sperm injection)

IMSI (эр бэлгийн эсийг бүтцээр нь шинжлэн ялгасны дараа өндгөн эсийн цитоплазм уруу тарьж үр тогтоох арга ) нь тусгай өндөр хэмжээний өсгөгч микроскопыг ашиглан эр бэлгийн эсийг өндгөн эсийн цитоплазм дотор оруулах ажилбарыг хийх үед эр бэлгийн эсийг 6600 дахин томруулсанаар хэлбэр бүтцийн хувьд хамгийн эрүүл эр бэлгийн эсийг ялгасны дараа үр тогтоолт хийдэг хамгийн орчин үеийн технологи юм.

Ердийн ICSI (өндгөн эсийн цитоплазм уруу эр бэлгийн эсийг тарьж оруулах) нь өсгөлтөөр харахад хэвийн харагдаж буй эр бэлгийн эс байлаа ч гэсэн IMSI-ийн өсгөлтийг ашиглан харах үед эр бэлгийн эсийн толгойд буй маш жижиг хэмжээний гажигийг ч илрүүлэх боломжтой юм.

EmbryoScope Time-lapse system

Embryoscope time-lapse system орчин үед Америк болон Европын орнуудын үргүйдлийг эмчлэх зарим төвүүдэд ашиглаж буй үр хөврөл ялгах орчин үеийн төхөөрөмж.

Энэхүү төхөөрөмжийн гол үүрэг нь үр хөврөлийг шилжүүлэн суулгахаас өмнө тусгай орчинд өсгөдөг бөгөөд үр хөврөлийг тухайн орчноос гадагшлуулахгүйгээр бүх үр хөврөлийн бойжиж буй байдлыг дүрс бичлэгээр бичиж хадгалсны дараа тусгай программыг ашиглан хамгийн сайн чанартай үр хөврөлийг ялгаж чадахад оршино.

Энэ дэвшилтэт технологийг ашигласнаар шилжүүлэн суулгах үр хөврөлийн тоог бууруулахын зэрэгцээ амжилттай жирэмслэх өндөр найдварыг бий болгох юм.

Embryoscope төхөөрөмжийг ашиглан бойжуулж өссөн үр хөврөлийн зураг

ICSI (ердийн эр бэлгийн эсийг өндгөн эсийн цитоплазм уруу тарьж үр тогтоох арга) ми кр ос копын өсгөх хэмжээ 400 дахин

IMSI (эр бэлгийн эсийг бүтцээр нь шинжлэн ялгасны дараа өндгөн эсийн цитоплазм уруу тарьж үр тогтоох арга ) тусгай микроскопын өсгөх хэмжээ 6600 дахин